Масс олимпиадад амжилттай оролцож 3 хүрэл медаль хүртлээ.

             Жил болгон Орхон аймгийн хэмжээнд уламжлал болон явагддаг математикийн хичээлийн масс сургалтыг сайжруулах зорилго бүхий олимпиад Орхон аймгийн ИТХ-н дарга н. Мягмарсүрэнгийн нэрэмжит болон зохиогдлоо.
             Олимпиадад манай сургуулийн 6а, 11в ангиуд амжилттай оролцож аймгийн энгийн сургалттай ангиудаас хүрэл медаль хүртлээ. Мөн Багш Б. Эрдэнэбат багш нарын төрөлд 3-р байрын эзэн боллоо. Шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш С.Дуламжав, Б.Эрдэнэбат нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

УИХ-н гишүүн О.Содбилэг дотуур байрны сурагчдын амьдрах орчинд анхаарал хандууллаа.


        УИХ-н гишүүн О.Содбилэг манай сургуулийн дотуур байрны сурагчдын амьдрах орчинд анхаарал хандуулж хаврын чуулган нээгдээд удаагүй байгаа өнөө үед Боловсролын сайдын багцаас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж байрны тасгуудын шалны хулдаас, сурагчдын ор, хувцасны шкаф мөн амралт чөлөөт цагийн өрөөнд ширээ, компьютер телевиз зэргийг шийдвэрлэж өглөө.




Талархал

2014 онд амжилт гаргаж түүчээлэн яваа та бүхэндээ талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз хийморь хүсэн ерөөе.
Боловсролын тэргүүний ажилтан С.Дуламжавын нэрэмжит олимпиад амжилттай болж өндөрллөө. амжилттай оролцсон сурагчид болон зохион байгуулсан багш нартаа баяр хүргэе.
АМЖИЛТЫН ТҮҮЧЭЭ  булангаас дэлгэрэнгүйг үзнэ үү.