Масс олимпиадад амжилттай оролцож 3 хүрэл медаль хүртлээ.

             Жил болгон Орхон аймгийн хэмжээнд уламжлал болон явагддаг математикийн хичээлийн масс сургалтыг сайжруулах зорилго бүхий олимпиад Орхон аймгийн ИТХ-н дарга н. Мягмарсүрэнгийн нэрэмжит болон зохиогдлоо.
             Олимпиадад манай сургуулийн 6а, 11в ангиуд амжилттай оролцож аймгийн энгийн сургалттай ангиудаас хүрэл медаль хүртлээ. Мөн Багш Б. Эрдэнэбат багш нарын төрөлд 3-р байрын эзэн боллоо. Шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш С.Дуламжав, Б.Эрдэнэбат нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.