Жил бүрийн 10 дугаар сарын эхний 7
хоногт тус сургуулийн сурагчдын дунд газрын ашиг шимийг хүртсэний баяр- Ургацын
баярыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн “Алтан- намар”-
Ургацын баярын үйл ажиллагаанд 2-12-р ангийн
400 гаруй сурагч хамрагдлаа.Анги
бүлгүүдийн дунд:
Хамгийн олон бүтээгдэхүүнтэй
ширээ / хүнсний ногоо,сүү,сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ /
-
Хамгийн
сайн дизайн, зохион байгуулалттай оролцсон анги
-
Хамгийн
том хүнсний ногоо ургуулсан сурагч
-
Хамгийн
олон бүтээгдхүүн хийсэн сурагч гэсэн үзүүлэлтүүдээр шалгарууллаа.
С.Хоролсүрэн багштай 6а ангийн хамт
олон хүнсний ногоогоор 61, сүүгээр 18, жимсээр
16 бүтээгдхүүн нийт 95 бүтээгдэхүүнээр оролцож шалгарсан байна.Мөн Т.Оюун-эрдэнэ
багштай 8а анги 91, Б.Хоролмаа багштай 9а анги 80 бүтээгдэхүүн, бага ангиудаас
Г.Болормаа багштай 4а анги 96, М.Лхагвасүрэн багштай 3а анги 81, Д.Оюунцэцэг багштай 4б анги 72 бүтээгдэхүүн хийж оролцож эхний байруудыг
эзэлсэн байна.
Хамгийн том хүнсний ногоо ургуулсан
сурагчдыг шалгаруулахад:
-
4а ангийн сурагч У. Өсөхбаяр - 6.7 кг байцаа
-
4а ангийн
сурагч Э.Алтангэрэл - 1.9
кг хулуу
-
7б ангийн сурагч Д.Ууганбаяр -
925 гр лууван
-
10б ангийн сурагч Э.Энх-амгалан - 5.8
кг манжингаар шалгарлаа.
7а ангийн сурагч Э.Нямжанцан уралдаанд 29
бүтээгдэхүүнээр оролцож “ хамгийн олон бүтээгдэхүүн хийж оролцсон сурагч”-аар
шалгарсан байна.
Ургацын баярын уралдааны нийт
дүнгээр: / дунд,ахлах ангиудаас/ 9а, 6а, 8а
/ бага
ангиудаас / 4а, 3а, 4б
ангиуд тэргүүлсэн байна.