Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар

            Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар манай сургуульд  Мэдээлэл зүйн кабинет, 2 ангийн ширээ сандалын шинэчлэл 20 сая 600 мянган төгрөг(Мэдээлэл зүйн кабинетад 14,600,000 төгрөг, ширээ сандалд 6,000,000)-ийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд мэдээлэл зүйн кабинетын ширээ сандалын шинэчлэл мөн 8а, 9а ангиудын ширээ сандал шинэчлэгдлээ.  Бидний сурч боловсрох орчин нөхцөлийн төлөө санаа тавьсан сумын удирдлагууддаа сурагчид баярлаж байгаагаа илэрхийлж байна.