Орхон аймгийн Жаргалант сумын бүрэн дунд сургуулийн V/05-V/16-ны хооронд явагдсан 14 хоногийн ажлын тайлан



                                      2014.05.16

1.    Боловсролын газраас комисс ирж сургуулийн жилийн ажилд үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр 84%-тай шалгагдсан. Өмнө сургуулийн дотоодын үнэлгээгээр 81%-тай шалгагдсан байсан.

“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон” боллоо.





                       Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу” нийгэмлэгээс тус сургуулийн тус сургуулийн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон” цол өргөмжлөлөөр шагнаж, санхүүч Д.Лхагвасүрэнд “Онц санхүүч” одон хүртлээ.

Авьяас хөтөлбөрийн тайлан өдөрлөг боллоо.



2014 оны 05 р сарын 10 ны өдөр Авьяас хөтөлбөрийн тайлан өдөрлөг  амжилттай боллоо.


 





Аугаа эх орны 2-р дайны ялалтын баярын 69-н жилийн ой

Орхон аймгийн БСГ, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, Орхон аймаг дахь Оросын консулын газраас зохион байгуулсан Аугаа эх орны  2-р дайны ялалтын баярын 69-н жилийн ойг тохиолдуулан  ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан Орос дууны  уралдаанд дунд ангийн хамтлаг төрөлд 2-р байр эзэлсэн "Улыбка" орос дууны хамтлаг /7а анги П.Эрдэнэсувд, Мягмарсүрэн, Э.Раднааханд, Б.Мөнхтуяа, Э.Баяржаргал, У.Хонгорзул, М. Пүрэвдулам, 8а анги Анхболд/, мөн дунд ангийн зургийн төрөлд 3-р байр эзэлсэн 9б ангийн сурагч Төгөлдөр, ахлах ангийн зургийн төрөлд 2-р байр эзэлсэн  10 а ангийн сурагч Даваажаргал нартаа цаашдын сурлага урлагтаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж нийт багш сурагчдаас талархал илэрхийлье.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар

            Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар манай сургуульд  Мэдээлэл зүйн кабинет, 2 ангийн ширээ сандалын шинэчлэл 20 сая 600 мянган төгрөг(Мэдээлэл зүйн кабинетад 14,600,000 төгрөг, ширээ сандалд 6,000,000)-ийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд мэдээлэл зүйн кабинетын ширээ сандалын шинэчлэл мөн 8а, 9а ангиудын ширээ сандал шинэчлэгдлээ.  Бидний сурч боловсрох орчин нөхцөлийн төлөө санаа тавьсан сумын удирдлагууддаа сурагчид баярлаж байгаагаа илэрхийлж байна.