2014.05.16
1.
Боловсролын
газраас комисс ирж сургуулийн жилийн ажилд үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр 84%-тай шалгагдсан. Өмнө сургуулийн дотоодын
үнэлгээгээр 81%-тай
шалгагдсан байсан.
2.
Авьяас
хөтөлбөрийн дагуу явагддаг 5 дугуйлан, ном хөтөлбөрийн дагуу явагдаж буй
ажлуудын тайлан болж, эцэг эхийн өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт нийт 120 гаруй
эцэг эхчүүд оролцсон. Өдөрлөгийн үеэр сургуулийн аварга шалгаруулах үндэсний
бөхийн тэмцээн боллоо. Уг тэмцээнд 22 сурагч оролцсоноос сурагч Алтансүх түрүүлж, сурагч Цэвээнравдан үзүүрэллээ.
Тэмцээнийг 1984 оны төгсөгчид 100,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн.
3.
Улсын
шалгалтын комисс байгуулсан. Төгсөх болон анги дэвших шалгалтын хуваарь гарсан.
Шалгалтууд 5-р сарын 27-ноос 6-р сарын 6-ны хооронд явагдана.
4.
Сургуулийн
аварга шалгаруулах шатрын тэмцээн
боллоо. Энэхүү тэмцээнд нийт 72 сурагч оролцлоо.
5.
Удахгүй
болох гэж буй “Эрдмийн баяр”-тай холбоотой “Төгсөлтийн арга хэмжээ
зохион байгуулах тухай”
захирлын тушаал гарч, “Эрдмийн баяр”-ыг хэрэг зөрчилгүй тэмдэглэх талаар АУБ
нар сурагчдад танилцуулж гарын үсэг зуруулсан.
6.
5-р
сарын 16-нд байгууллагын хашаанд багш
,ажилчид 54 ширхэг шар хуайс тарилаа.
7.
5-р
сарын 16-нд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Хөдөлмөрийн хууль”-иар АХА тэмцээн
зохиосон. Тус тэмцээнд Орос хэлний багш Д.Есөнзаяа багш түрүүллээ.
8.
Эцэг
эхийн өдөрлөгт зориулан сургуулийн 2 дахь удаагийн сонин хэвлэн гаргалаа.
9.
Тус
сургууль нь:
Нийгмийн даатгалд
даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу” нийгэмлэгээс тус сургуулийн
тус сургуулийн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон” цол
өргөмжлөлөөр шагнаж, санхүүч Д.Лхагвасүрэнд “Онц санхүүч” одон хүртлээ.
10.
Сургуулийн
гадна талд 3 гэрэл шинээр хийсэн.
11.
Тус
сургууль нь БМДИ-аас хэрэгжүүлж буй “Нэг дэлхий - Нэг сургууль” төсөлд
хамрагдаж төслийн сургултанд багш П.Бадам, Ш.Одонтуяа нар хамрагдсан.
12.
Ажилтан
Л.Оймандах, н.Ганболд нарын хичээллүүлдэг “Гар бөмбөг”-ийн энэ хичээлийн жилийн
хаалтын тэмцээн болж уг тэмцээнд 29 сурагч оролцлоо.